“Эрдэнэт” үйлдвэр агуулахаасаа 10 тэрбумын бараа сэлбэг шилжүүлжээ

dfТөрийн өмчит компаниуд тэрбум тэрбумын алдагдалтай ажиллаж байна, тэд улсын татаасаар амиа зогоож байгаа тухай мэдээллүүд олон нийтийн анхааралд өртөөд байгаа. Харин Төрийн өмчийн хорооны зүгээс энэ байдлаас гарах алхамыг ил тод байдал хэмээн үзэж, үүнтэй холбогдсон арга хэмжээг авч эхлүүлсэн. Тус үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн ажлаа аваад удаагүй байхдаа “100 гаруй тэрбумын ашиглагдахгүй бараа, бүтээгдэ¬хүүн байна.Үүн дээр үйлдвэртэй урьдчилсан гэрээгээр хэдэн арван сая доллар аваад сураггүй алга болсон хүмүүс олон байна” гэх мэдээлэлүүдийг цацаж байв. Үнэхээр ч “Эрдэнэт” үйлдвэр шахааны бизнесийн бай болсныг илрүүлсэн. Тус үйлдвэрийн агуулах гэж яг барааны зах аятай болсныг олон хэвлэлүүд онцолж байв.

Тиймээс ТӨХ-ны дарга юун түрүүн “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал урьдчилж өгдгийг зогсоогоод байгаа аж. Харин бараа материал нийлүүлэгчид нь зах зээлийн боломжит үнээр нийлүүлдэг байхаар зохицуулалт хийгдэж байгаа гэнэ. Үнэлгээний багийг ч гаргажээ. Тус үйлдвэрт 10 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэл байсан аж. Тухайлбал хуучны механик цахилгаан тоолуур 194 ширхэг байсан аж. Эрдэнэт үйлдвэр 2011 онд 299 тэрбум, 2012 онд 315 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Худалдан авалт хийхдээ зарим бараа техникийн сэлбэгийг тендер шалгаруулахгүйгээр худалдан авдаг байсан байна. Иймээс дээд шатны байгууллагын шийдвэрээр 2013 оноос тендер зарлан шалгаруулж худалдан авалт хийдэг болсон байна. Мөн агуулахад хадгалж байсан 10 тэрбум төгрөгийн бараа сэлбэгээс өөр тийш шилжүүлж алдагдалаа багасгасан байна.

Үүнээс өмнө нь технологийн хувьд хуучирсан, дахиж хэрэглэх боломжгүйд тооцогдсон 1.7 төгрөгийн үнэтэй сэлбэгийг устгалд оруулсан юм.
эх сурвалж: Оллоо.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …