ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн аугаа найруулагч И.А.Моисеевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болжээ.
И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан тус чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм.
Төгс илэрхийлэл, төгс бүтээл болох ардын бүжгийн үдэшт таныг урьж байна. Гайхамшигт сонгодог бүжгийн үдэш Есдүгээр сарын 3,4-ны өдрүүдэд Соёлын төв өргөөний тайзнаа болно.