Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлогджээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдах тов гарсан билээ. Өнөөдөр энэ наадмын товыг цуцалжээ. Өнөөдөр болсон Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны хурлаар  хойшлогджээ.

Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд мэдээлнэ гэдгээ мэдэгсэн.

Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн гэх хоёр бөх “В” сорьцийг шинжлүүлнэ гэж Допингийн эсрэг үндэсний төвд хандвал дахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм байна.

 

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …