Ирэх онд 13 компани газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэнэ

gГазрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа бөгөөд ирэх 2014 онд 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны 3 дугаар сарын 1-ий дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа.

Ugluu-logo1717

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …