Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө

Өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С. Эрдэнэ нар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг тус тусдаа боловсруулжээ. Удахгүй УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан хоёр хуульд МҮЭ-ийн холбоо дүгнэлт хийн дараах заалтуудыг тусгуулахаар бэлтгээд байна. Үүнд:
1.    Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж 3 хүн орох ёстой. Гэхдээ Даатгуулагчийг төлөөлөх чадавх бүхий улсын хэмжээний бүтэцтэй, гурван талт улсын хэлэлцээрт орох эрхтэй ҮЭ-ийн 3 хүн байх шаардлагатай.
2.      ЭМД-ын байгууллага/газар/-ын удирдлагыг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн салбарын сайд нь томилдог байх. Ингэснээр ЭМД-ын байгууллага даатгуулагч иргэдийн төлөөлөл болж ажиллах, тэдний эрх ашгийг хамгаалж чадах юм.
3.    Даатгуулагчийн хэрэгцээт үйлчилгээ авах эрхийг баталгаажуулах. Энэ нь үйлчилгээг сонгох нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
4.    Даатгуулагчийн эрх үүргийг хуулиар тодорхой болгох. /Чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээ хүртээмжтэй авах болон үйлчилгээний талаарх санал гомдлоо чөлөөтэй илэрхийлдэг байх боломж бүрдэнэ/
5.    Эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээлэл авдаг байх.
6.    Төрөөс шимтгэлийг нь төлдөг хүүхэд, өндөр настны г.м даатгалын шимтгэлийн орлого нь нийт орлогын 12 хувийг эзэлдэг байна. Гэвч эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээний 60 хувийг тэдэнд зарцуулдаг байна. Ажилтнууд 88 хувийн шимтгэл бүрдүүлдэг ч 40 хувийг л хүртдэг аж. Иймд шимтгэл төлөлтийн тэгш байдал /шударга/-ыг бий болгох, хэт ялгааг арилгах шаардлагатай.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …