ХБНГУ-ын урлагийн түүх судлаач мэргэжилтнүүдтэй хамтарсан “Урлагийн эко систем” -ийн тухай сургалт болж байна 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Монголын Уран зургийн галерейн дэмжлэгтэйгээр соёл урлагийн салбарын мэргэжилтэн, судлаач, цуглуулагч, куратор нарт зориулсан “Урлагийн эко систем” сургалтыг өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш  зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр буюу 08 сарын 21-нд 08:30-17:00 цагт ЗГХА Соёл урлагийн газрын хурлын танхимд, 8 дугаар сарын 22-нд 17:00-19:30 цагт “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд тус тус болох юм.

Орчин үе, нэн орчин үеийн урлагт чухал нөлөө бүхий музей болох ХБНГУ-ын Kunsthalle Düsseldorf-ын захирал, урлагийн түүх судлаач Др. ГРЕГОР ЯНСЭН болон урлагийн түүх судлаач, Эссэн хотын HBK Урлагийн дээд сургуулийн профессор, дэд ерөнхийлөгч, ART COLOGNE, ECCE (european centre for creative economy) шүүгчдийн гишүүн, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өв Миттэлрайнтал сангийн удирдах зөвлөлийн гишүүн, „Ernst Luduig Kirchner“- Нийгэмлэг болон „George Grosz“ – Нийгэмлэгийг үндэслэгч, Берлин хотын „Bernhard Heiliger“ сангийн удирдах зөвлөлийн гишүүн Профессор Др. РАЙМУНД ШТЭКЭР нар манай улсад анх удаа урилгаар хүрэлцэн ирээд байна.
Лекцийн үеэр Дюссэлдорфийн академиас гаралтай, дэлхийд нэр бүхий уран бүтээлчид болох Герхард Рихтер, Маркус Люпец, Нам Жүн Пайк, Йосеф Бойс нарын бүтээлийн талаар хэлэлцүүлэг хийгдэнэ.
Уг завшааныг ашиглан та бүхнийг өргөнөөр оролцож дэлхийн орчин үеийн урлагийн ертөнцөөр германы урлагийн түүх судлаач, шүүмжлэгчдийн илтгэлийг сонсож, санал бодлоо хуваалцан урлагийн ертөнцөөр аялахыг урьж байна.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …