Засгийн газар, яам, агентлагын дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

zasagaaaaaaaaaaaa Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх андгай тангараг өргөж, төрийн жинхэнэ албан тушаалтан болж байгаа эдгээр хүмүүст Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажлын амжилт хүсээд “Та бүхэн төрийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах хуулиар хүлээсэн төрийн захиргааны албан тушаалтан тул Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг тодорхойлох түүний хэрэгжилтийг хангаж ажиллахад голлох үүргийг гүйцэтгэх хүмүүс. Монгол төрийн албыг улам хүчирхэг болгох, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчдыг чадавхижуулж, төрийн албан хаагчдыг улс төр, авилга, хээл хахуулиас ангид байлгах төрийн бодлогыг гардан хэрэгжүүлэх үүргийг удирдах ажилтан та бүхэн удирдан манлайлж оролцоно. Та бүхэн төрийн албаны нэр хүнд, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёргүй сэтгэлээр монгол төр, Монголын ард түмний төлөө зүтгэхийг хүсэн ерөөе” гэж хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  мэдээллээ.

www.zasag.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …