ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий 4 дэх өдөр өнөөдөр /2019.08.28/ эрэгтэй 81 кг болон эрэгтэй 63 кг-н жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-н жинд манай шилдэг мастеруудын нэг болох Д.Нямхүүг залган гарч ирсэн ОУХМ, Азийн наадмын хүрэл, ААШТ-ий хошой хүрэл, 2017 оны Токиогийн Их Дуулга тэмцээний аварга О.Ууганбаатар барилдана.

Харин Эмэгтэй 63 кг-н жинд  2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг эх орноо төлөөлөн дэвжээнд гарна. Мөн залуу мастер Б.Ганхайч барилдана.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …