Дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип цацагдлаа

“Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип  өчигдөр /2019.08.27/  сонсогчдын хүртээл боллоо.

Дурлалын тухай өгүүлэх дуу, бүжгийн хөнгөн хэмнэл, өнгөлөг байдлыг хослуулсан “I’m in love” дууны клип мэндэллээ.

“I’m in love” дуу түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь тэрээр “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу” болон “Би өөрийнхөөрөө” зэрэг дуунуудаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ.  “I’m in love” дууны үгийг дуучин Ц.Энгүүн өөрөө бичсэн бол аяыг Ocean Grey зохиожээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …