ДАШТ: Б.Ганхайч дагах барилдаан хийнэ

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ.

Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай барилдаж вазари үнэлгээгээр ялж, жингийнхээ дэлхийн дэвжээний шилдэг 8 жүдочийн нэгд багтлаа.

Б.Ганхайч Голландын Вермертэй дагах барилдаан хийх болно.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …