“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр хоёр тамирчин барилдана. 90 кг-ын жинд Алдар спорт хорооны бөх, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг өрсөлдөнө.
18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Г.Алтанбагана гурав дахь удаагаа оролцож байна. Залуу тамирчин Г.Алтанбагана 2017 оны ДАШТ-д амжилттай оролцон, шилдэг наймд шалгарч байжээ.