Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар тэмцээнээ дуусгалаа

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болж байна.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч сорьсон өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Бельгийн бөхөд ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, сумын заан, “Алдар” спорт хорооны бөх Г.Алтанбагана эхний тойрогт хийлсэн. Тэрбээр удаах даваанд Италийн Н.Мунгайтад ялагдан, үзэгчийн суудалд шилжив. Ингэснээр Монголын жүдочод өнөөдөр ДАШТ-ээс медаль хүртэх боломжгүй боллоо.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …