Жүдо ДАШТ: Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдана

Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан.

Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар энэ удаа дэлхийн аваргын В хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы К.Фрэй байх юм. Тэгвэл эмэгтэй -78 кг-н жинд О.Мөнхцэцэг барилдана. Тэмцээний С хэсэгт багтсан О.Мөнхцэцэгийн эхний өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Ён Хюн-жи байх юм.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …