Жүдо ДАТШ: Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойрогт Германы дэлхийн мөнгө, хүрэл медальт Карл Рехард Фрэйд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тивийн аваргын хос хүрэл медальт Өмнөд Солонгосын Хён Жи Юнтэй барилдаж цэвэр ялагдлаа. Ийнхүү өнөөдөр барилдсан манай хоёр бөх эхний барилдаандаа тэмцээнээ дуусгалаа


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …