Эх орны минь өнцөг булан бүрт мөнгөн хонх жингэнэж, 2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39, 57 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат нар оролцов.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр өнөөдөр нэгдүгээр ангийн бяцхан сурагчид сургуулийн хаалгаар алхан орох дурсамжтай мөч. Энэхүү сайхан дурсамжтай мөчийг хуваалцаж, хамтдаа түүх бичилцэж байгаад баяртай байна. Мөн энэ жил 12 дугаар ангид элсэн орж байгаа сурагчид та бүхний хувьд маш хариуцлагатай жил. Учир нь ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо сонгож, сонгосон мэргэжлийнхээ дагуу их сургуульд элсэн орох ёстой. Иймд 12 дугаар ангийн нийт сурагчид даа хичээл сурлагын өндөр амжилт хүсэж, энэ цаг хугацааг хичээл зүтгэлтэй, үр өгөөжтэй өнгөрүүлээрэй хэмээн дүү нартаа захья. Ингээд нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье хэмээв.
Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт шинээр 10 цэцэрлэг, гурван бага сургууль ашиглалтад орсон. Мөн 11 цэцэрлэгт өргөтгөл барилга баригдсанаар шинээр 2500 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна