ӨМНӨГОВЬ: Паралимпийн наадамд багаараа гуравдугаар байр эзлэв

Улсын аварга шалгаруулах Паралимпийн наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, нэг дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна.
Б.Төмөрбаатар гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль, Г.Цогтгэрэл зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг төрөлд алтан медаль, Ц.Эрдэнэтөгс зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг төрөлд хүрэл медаль, Н.Мөнхтайван зээрэнцэг төрөлд мөнгөн медаль, бөөрөнцөг төрөлд мөнгөн медаль, Б.Батсүрэн зээрэнцэг төрөлд хүрэл медаль, Н.Сувдаа  бөөрөнцөг төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ. Улсын аварга шалгаруулах Паралимпийн  тэмцээнд оролцогч баг тамирчдын зардлыг аймгийн төсвөөс 100 хувь олгосон байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …