Шинэ цагийн улс төрийн үлгэр яригч

ulger11Төрсөн хүмүүнд тэргүүн байх, төр улсад эзэн байх нь энэ хорвоогийн жам. Гэвч тэргүүн нь хүнээ хэрхэн залах, эзэн нь улсаа хэрхэн жолоодох нь юу юунаас илүү чухаг. Үлгэр энэ тухай байх нь элбэг. 

Ихэнх үлгэрт муу муухайг сайн сайхан  ялан дийлж байгаагаар дүрслэгддэг бол харин  бодит байдалд муу, буруу зүйл сайн, зөв зүйлийг даран гарч ирэх нь  цөөнгүй.  Үлгэрт “Далан худалч” гэж байдаг бол бодит байдалд “урнаар хошгируулагчид” гэж байх.

2012 оны зуны сонгууль Монголын улс төрийн амьдралд шинэ сонголтыг хийж, улс орны амьдралд өөр уур амьсгалыг бий болгосон. Сонгогч олон нийт,  засаг төрөөс  өөр бодлого, зарчмыг  нэхэж сонголтоо хийсэн. Үүний үр дүнд “шинэчлэлийн” гэх сүржин нэр, даржин  тэргүүнтэй  Засаг байгуулагдсан. Шинэ цагийн улс төрийн  “үлгэр” ингэж эхлэсэн. Засгийн тэргүүн ажлаа аваад ийн “үлгэр” ярьж байсан.

“Ард түмнийхээ төлөө амралтгүй ажиллана, хагас бүтэн сайнгүй ажиллана, сайдууд  жилдээ 2-3 удаа гадаад томилолтоор явна, төсвийн мөнгийг хэмнэнэ, тендер элдэв зүйлийг ил болгоно, төрийн албанд ах дүүс, найз нөхдийн холбоогоор ажилд орох явдлыг таслан зогсооно,  хуулийг чандлан сахина, элдэв шоуг багасгана” гэсэн, олон хүн   түүнд итгэсэн. Засгийн тэргүүн ингэж хэлснээс хойш  1 жил, 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд түүний ярьсан зүйлүүд, Үлгэрт гардаг “далан худалч” шиг  “хошгируулт” байсан нь одоо нэгэнт тодорхой боллоо.

Засгийн тэргүүн амралтгүй ажиллана гэсэн, ингэж явахдаа баахан бялдуучлагчдыг дагуулан  Хан хэнтийд төөрч хацраа хөлдөөсөн.

Засгийн тэргүүн хуулийг чандлан сахисана гэсэн, ингэхдээ гаргасан шийдвэр нь дөрвийн дөрвөн  ч удаа Үндсэн хуулийн цэцэд очихдоо тулсан.

Засгийн тэргүүн төрөл садан, найз нөхдийн холбоог төрөөс ангижруулна гэсэн, ингэхдээ тэр өөрийн хүргэн дүү Дэнзэн гэгч хорин долоотой  залууг Засгийн газрын ХЭГ-ын дэд даргын албанд томилсон.

Засгийн тэргүүн төсвийн мөнгийг хэмнэнэ гэсэн, ингэхдээ  тэрээр 3-хан  сар ажилласан өөрийн  зөвлөхүүддээ 5-30 сая төгрөг өгөх хүртэл хэмнэсэн.

Засгийн тэргүүн төрийн албан хаагчдын намын харьяалалаар халахгүй гэсэн. Ингэхдээ тэрээр зарим аймгийн иргэдийн сонголтыг үл тоон өөр намын  гэдэг  шалтгаанаар аймгийн дарга  нарыг батламжлахгүй  гүрийсэн.

Засгийн тэргүүн улс орны төлөө хоёргүй  сэтгэлээр ажилласан, ингэхдээ тэрээр хөрөнгө оруулалтын орлогыг тасалдуулж,  төсвийг хямруулж,  иргэдийн нуруун дээрх татварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Засгийн тэргүүн тендер будлиантуулахгүй гэсэн, ингэхдээ шинэхэн байгуулсан компанитай  Уянга хэмээх  зээ дүүдээ 17 тэрбумын тендер авч өгсөн нь олон нийтэд ил болсон.

Засгийн тэргүүн  элдэв шоуг багасгаж, ажлыг эрчимжүүлнэ гэсэн, ингэхдээ тэрээр өөрөө энд тэнд очиж, элдэв, тууз хайчлан шоунд орж, хэвлэлийн бага хурал хийлгэж, хүүхдийн формыг өмсүүлж, бусдын хийсэн ажлыг  хуруу даран өөрийн мэт ярьж явсан.

Үлгэр яригчидад  нийтлэг нэг  шинж байх. Тэр нь өмнө ярьснаа таг мартах. Засгийн тэргүүн одоо өмнө ярьж байснаа одоо  мартсан байгаа, Хэрвээ та түүнээс энэ талаар нь ясуувал, тэрээр “тэгээд яадгийн бид ажлаа хийж байна…” гэж уцаартайхан хариулах болов уу.

Монгол төрд үлгэр ярьдаг биш, үнэнийг эрхэмлэдэг, үйлийг хөтлөдөг хүн хэрэгтэй байна. Одоо бид үлгэрт биш үнэн байдалд итгэх цаг болсон.

“Үлгэр ярьдаг хүн”  бусдад,  олон нийтэд, хамт олондоо халтай байдаг  гэнэ билээ.

Ц.Мөнх

 Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …