Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэрийг өнөөдөр албан ёсоор баталгаажуулжээ. Сүмо бөхийн их аварга болон өндөр цолтнууд цаашид карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой байдаг. Сүмо бөхийн холбооны энэ дүрмийн дагуу Хакүхо М.Даваажаргал аварга ийм шийдвэр гаргасан байна.
Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.