Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна. Нефть хийн аж үйлдвэрийн ерөнхийлөгч Геннадий Шмаль хэлэхдээ «Нефть шавхагдаж дуусч байна гэж аль 50 жил ярьцгааж байна. Уламжлалт нефть, хийн нөөц энэ зууныг дуустал хүрэлцээтэй байх болно гэдэгт итгэж байна. Дараа нь шинэ нөөц-америкийн эзэмшиж эхэлсэн занарын хий гэгч бий болно. Занарын хийн нөөц уламжлалт хийгээс нилээд их байна. Эдгээр нөөцийг бүрэн илрүүлж эзэмшээгүй учир түүнийг бодит нөөц хэмээн нэрлэж болохгүй. Занарын хий 60, бүр 100 жилд хүрэлцээтэй байх болно.
Түүнээс гадна газогидрат хэмээх хосгүй орд газрууд байгаа. Энэ нь Гадаад далайн ёроолд хатуу хэлбэрээр орших хий юм. Түүний нөөц занарын ба уламжлалт хийгээс илүү их байна. Миний бодоход ойрын 300 жилд шатдаг хий шавхагдаж дуусахгүй» гэв.
Нефтийн нөөц шавхагдаж дуусах асуудал түүний үүсэл гаралтай холбоотой. Дийлэнх олонхи эрдэмтэн нефть урт хугацааны нарийн түвэгтэй үйл явцын үр дүнд ургамал амьтны үлдэгдлээс бий болсон гэсэн биогений онолыг баримталж байна. Харин Дмитрий Менделеев орд газрууд газрын цардасын хагаралын дэргэд оршдогт анхаарлаа хандуулжээ. Дэлхийн усан энэ хагаралаар гүнд урсан шилжиж, тодорхой бодистой харилцаж байна гэж тэрээр таамаглав.
Энэ үйл явцын үр дүнд бий болох нүүрс ус төрөгч дээшлэж, нефть хийн орд газруудыг үүсгэж байна. Энэ онол зөв байвал энерги, түүхий эдийн нөөц шавхагдаж дуусах хугацаа уртсаж байна. «Нүүрс ус төрөгч түүхий эдийн хувь энергийн хэрэглээний балансад багасах юм. Энэ нь зүй ёсны үйл хэрэг юм. Шинэ түүний дотор цөмийн технологи хөгжиж байна. Мэдээжээр цөмийн энергийн хөгжил Японд осол гарснаас болж саатсан. Гэвч хүн төрөлхтөн аюулгүй байдлыг бэхжүүлж мөн төрлийн энергийг ахин хөгжүүлнэ. Түүнээс гадна нар, салхи, ус зэрэг энергийн өөр эх сурвалж байгаа. Эдгээр эх сурвалжийн энергийн хэр хэмжээ нэмэгдэж, аажмаар нүүрс ус төрөгч түүхий эдийг орлох юм. Энергийн уламжлалт бус эх сурвалж эрэлтийг хангана» гэв.
Ойрын хэдэн арван жилд бид нефтийг химийн аж үйлдвэрт арга буюу ашиглана. Органик полимерийн нийлэг чухам нефтиэд тулгуурлаж байна гэв. Гэсэн ч амархан олборлох хямд нефтийн үе эцэслэсэн гэж олонхи шинжээч үзэж байна.