Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь үзэгч, сонсогчид андахгүй. Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь Монголын улсын гавъяат жүжигчин Б.Дашдондог. Наагий анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон.
Тэгвэл тэрбээр энэ сарын 6-ний өдөр шинэ уран бүтээл болох “Хайртай юу” дууны клипээ цацаж эхэлжээ. Уг уран бүтээлийг реппер MRS M–тэй хамтран бүтээсэн бөгөөд дууны үгийг продюсер Б.Наранзун зохиосон байна.