Налайхын замын хучилтын ажил эхэлжээ

Налайхын зам шинэчлэгдэх ажил эрчимтэй хийгдэж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байгаа.

Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм гэж Налайх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …