Монгол ноосоор хийсэн барилгын дулаалга ирэх онд худалдаанд гарна

logoХонины ноос малчны х­о­тонд хог болон хөглөрч бай­даг үе ард хоцорчээ. Үүний тод жишээ  өчигдөр болсон “Ноос,   ноосон бү­тээг­дэхүүний салбарын өр­сөлдөх чадвар” сэдэвт хэлэл­цүүл­гийн үеэр ха­рагдаж байлаа. Өөрөөр хэл­бэл 2011 оноос  малчдад хонины ноосоо  үндэс­­­ний үйлд­вэрүүдэд ту­­шаасан то­хиолдолд кг ту­тамд нь 2000 төгрөгийн урам­­шуулал олгож эхэлсэн.

Үүнээс үүдэн үндэсний үйлд­вэрүүд ч сэргэж ноосны анхан шат­ны боловсруулалт хийх хэд хэдэн үйлдвэрүүд үүдээ нээгээд буй.

Ноосны урамшуулал ол­гож эхлэхээс өмнө манай улсад Эрдэнэт үйлдвэрээс өөр тогтмол үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд ховор байсан. Одоо энэ салбарт том жижиг нийлсэн 300 га­руй үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж хивс, на­рийн утас  ээрч экспортлох зэргээр энэ салбарын үйлд­вэрүүд хөгжих эхлэлээ тавь­жээ.

Одоо тэд дараагийн ша­танд шилжих, зах зээлд байгаа түүхий эдээ бүрэн боловсруулах хэмжээнд хөг­жих шаардлагатай байна гэдгээ хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Манай улс 20 гаруй жил хөдөө орон нутгаас түүхий эдээ хот суурин руу зөөлөө. Одоо түүхий эдээ түшиглэн үйлдвэр бай­гуулах шаардлагатай гэж үзэн улсын хэмжээнд 12 угаах үйлдвэрийг бүсч­лэн байгуулах ажлыг зо­хион байгуулсан талаар Монголын ноосны холбооны ерөнхийлөгч Ганбат хэлж байлаа.

Ноосны ирээдүй гэрэлтэй байгаа

 ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ноосны салбарын ирээ­­дүйн талаар өнөөдөр хэ­лэлцэж байна. Энэ сал­барын хүний  хувьд ирээдүйг хэр­хэн харж байна вэ?

-Манай улсын үрждэг, ургадаг баялгийн нэг бол хонины ноос. Бид энэ баялгаараа дэлхийн жи­шиг, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, эх орныхоо байгалийн цэвэр, дулаан бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжтой. Нөгөө талаасаа энэ салбар хөгжсөнөөр олон ажлын байр бий болох давуу талтай.

Энэ жилийн хувьд до­тоо­дынхоо ноосон бүтээг­дэхүүнээр сурагчийн дү­рэмт хувцас үйлдвэрлэх ажлыг зохион байгууллаа. Хөвөн даавуугаа дотооддоо үйлд­вэрлэх зорилгоор Беларус улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярилцаж байна. Дараа нь дүрэмт хувцас өмсдөг газрууд болох төмөр зам, иргэний нисэх, цагдаа хүч­ний байгууллагуудын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Дүрэмт хувьцас байнга хэрэглэгдэж  байдаг бо­лохоор  чанар, эрүүл ахуйн талаасаа онцгой байх ёстой. Энэ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө манай салбарынхан хичээж байгаа.

Цаашлаад манай хонины ноосон бүтээгдэхүүнийг га­даад зах зээл ихээхэн сонирхдог. Солонгос, Японд түүхий эд ховор учраас манай бүтээгдэхүүнээр дү­рэмт хувцас үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид бэлэн хувьцас болон ноосон даа­вуугаа экспортлох бүрэн бо­­ломжтой. Энэ үүднээсээ ноосны салбарыг маш өөд­рөгөөр харж байгаа.

-“Чингис бонд”-оос 45 тэрбум төгрөгийг ноосны салбарынханд хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа гэсэн. Аж ахуйн нэгжүүд тус санхүүжилтээс зээлээ аваад эхэлсэн үү?

-Манай бондын зээлүүд “Голомт”  банкаар  орж бай­­­­гаа. Төсөвлөгдсөн мөн­гө­­ний 40 хувь  нь  аж  ахуйн   нэгжүүдэд оч­сон байгаа. Бид энэ том ком­пани эрсдэл багатай  юм. Тэр жижиг учраас эрс­дэл ихтэй гэдэг бодлого ба­риагүй. Гарах үр дүн, зах зээ­лийн тооцоо судалгаа, магад­гүй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын гэрээгээ хий­чихсэн аж ахуйн нэг­жүүдэд олгож байгаа.

 Ноосны салбарт том маркетинг хэрэгтэй

 “Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл”-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатартай ярилцлаа.

-“Ноос ба ирээдүй” гэсэн энэ хэлэлцүүлгийн онцлог юу вэ?

-Манай улс жилд дунд­жаар 18 мянган тонн ноос гаргадаг.  Үүнийгээ до­тоод­доо ашиглья, үйлд­вэрүүдээ хөг­жүүлье гэ­сэн үүднээс өнөөдрийн арга хэмжээг зо­хион байгуулж байна.

Монгол ямааны ноолуур дэлхийд хамгийн сайн чанарын гэж үздэг. Харин ноосыг нь хамгийн муу чанартайд ордог. Яагаад гэхээр бүдүүн шир­хэгтэй, даавуу ээрэхээр бо­гинохон, тасардаг гэсэн шалт­гааныг хэлдэг.

Харин манай судлаач эрдэмтэд Монгол ноосны давуу талыг судлаад үзсэн байна. Тэдний судалгааны дүнгээс үзэхэд  Монгол хонины ноос бусадтай харь­цуулахад дулаан хадгалах чанар, агаарын солилцоо сайн гэх мэт сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна.

Тиймээс эдгээр давуу та­луудыг нь ашиглан бүтээг­дэхүүнээ  сурталчилах, өр­гөн далайцтай маркетинг хийх хэрэгтэй гэдгийг харж байна.

-Барилгын дулаалга үйлдвэрлэж эхэлнэ гэж их олон  жил ярьж байгаа. Та­ны ахалж буй “Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлд­вэрлэл төсөл”-д энэ чиг­лэлийн тө­сөл орж ирсэн үү?

-Ирсэн. Төслөө бат­луу­­лаад ажилдаа орсон байгаа. Тэдний давуу тал нь юу байсан бэ гэхээр бүтээг­дэхүүнээ   Япон улс руу гаргах гэрээгээ хийчихсэн байгаа. Харин төслийн санхүү­гийн асуудал хоёр сараар  хойшилж  шийдэгдсэн уч­раас бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх хугацаа нь хойшилж байгаа. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч байгууллага маань ирэх оны дөрөвдүгээр сар гэж тооцоолсон. Тэгэхээр 2014 оны зургаадугаар сараас Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалга Японы зах зээлд нийлүүлэх нь гэж ойлгож байгаа.

 -Яагаад заавал шууд гадаад зах зээлд нийлүүлж байгаа юм бэ?

-Одоо манай улсад ду­лаалгын материалд шилэн хөвөн, хөөсөнцөрийг ашиг­лаж байгаа. Тэгвэл маш их хэмжээгээр шууд үйлд­вэр­лэгддэг  дээрх   хи­мийн найрлагатай     бүтээг­дэхүүн­тэй үнийн хувьд өрсөлдөхөд арай хүнд байна гэдгийг төсөл боловсруулагчид хэл­сэн. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд шилэн хөвөн, хөөсөнцөрөөс татгалзаж байгаа учраас тэнд манай бүтээгдэхүүний зах зээл байна гэж ойлгох хэрэгтэй.

Цаашид мэдээж до­тоо­­дынхоо зах зээлд ний­лүү­лэх боломжтой. Тухайл­бал Баянхонгор  аймагт  х­э­рэгжиж буй “Шинэ сум төсөл”-ийн  хүрээнд  бариг­даж буй Канад мо­дон барил­гад   хонины   ноо­сон дулаалга ашиглах жи­шээтэй.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …