Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий

“Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019” энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт “Дижитал шилжилт” нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа. 

-Өнөөдрийн уулзалтын талаар?

-Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. Энэ хурлаараа бид нар “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэж яригдаж байгаа үед манай салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлдэх үү, дотооддоо ямар стандартыг барих вэ гэдгийг хэлэлцсэн сайхан хурал болж байгаа. Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагддаг. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол ач холбогдол нь “Дижитал шилжилт” юм.

-Та бүхэн энэхүү уулзалтынхаа үр дүнгээс юуг хүлээж байна?

-Энэ удаагийн уулзалт маань өмнөхөөсөө илүү эко орчинд болж байна. Тухайлбал, цаасан хэвлэлгүй, ном цаасгүй болж байгаа юм. Дижитал хэлбэрт бүрэн шилжсэн. Бүх дүрс оношлогооны эмч нар нэгдсэн нэг системд холбогдож чадаж байгаа юм. Ингэж холбогдсон системээрээ бид нар дотроо нарийн асуудлаа ярилцаж, шийдээд явах бүрэн бололцоог энэ хурал нээж өгч байгаа.

-Энэхүү системд нь улсын болон хувийн эмнэлгийн, хөдөө орон нутгийн эмч нар бүгд оролцож чадаж байгаа юу?

-Монголын бүх хувийн болон төрийн бүх эмнэлэг, анагаахын сургуулиудын эмч, технологич, инженерүүд оролцсон хурал болж байгаа. Хурлаасаа гарсан бүхий л асуудлыг үр дүнд хүргэхийн төлөө хамтарч ажиллана.

-Нэн тулгамдаж байгаа асуудлынхаа талаар?

-Бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол Монголын төр ба хувийн хэвшлийн түншлэл. Учир нь бодлого нь тогтворгүй. Үүнийг тогтвортой болгож, ойлгомжтой болгох асуудал л нэн тулгамдаж байна. Мөн нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу, иргэдийн кармаанаас төлж байгаа мөнгийг хамгийн их нэмэгдүүлж байгаа нь манай салбарын тоног, төхөөрөмжүүд. Хувийн эмнэлгийн замбараагүй, бодлогогүй тэлэлт энэ бүгдийгээ дотооддоо ярилцаж цэглэе гээд хуралдаж байна даа. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөх болно. Энэхүү уулзалтаас тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадна гэж бодож байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …