Жүжигчи А.Өнөржаргал жюү жицү бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Жюү жицү бөхийн төрлийг сонгож, спортоор хичээллэхэд оройтдоггүйг нотлон харуулсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, “Гаруда академи”-ийн тамирчин А.Өнөржаргал Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.09.13/ эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ.

Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт,  Мастерс 3 ангиллын хөх бүсний -74 кг-ын жинд болон үнэмлэхүй жинд барилдсан О.Алтантүлхүүр хошой алт, Мастерс 3 ангиллын хөх бүсний -94 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин, МЖЖХ-ны алтан гишүүн Б.Эрдэнэбаатар алтан медаль хүртсэн сайхан мэдээг дуулгаад байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …