Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 17. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 9 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.