Х. Ивээл охины “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон бичлэг цацагдаж эхэллээ

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна.

Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ.

 

Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Аав охин хоёр бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгаж, “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн үзэгчдийг гайхшруулж чаджээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах …