Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарна

“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарна.

Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Э.Сумьяа Камеруны бөх Жосеф Эммелин Эссомбе Тиакотой, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, Б.Оюунсүрэн Тэгшитгэлд БНХАУ-ын бөх Палиха Палихатай тус, тус барилдана.

Өнөөдрийн тэмцээний хуваарь:
10:45-11:15 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
13:00-17:00 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
17:00-17:30 – Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн сугалаа
18:45-19:45 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …