ДАШТ: Э.Сумъяа эхний тойрогт яллаа

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна.

Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа.

Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, Б.Оюунсүрэн Тэгшитгэлд БНХАУ-ын бөх Палиха Палихатай тус, тус барилдана.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …