Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29:28/ ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялсан. Улмаар дараагийн тойрогт Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.
Энэ удаагийн ДАШТ-ий рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгаад байна. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцож байгаа билээ.
Эх сурвалж: ньюс.мн Б.БИЛЭГ