Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус дүүргийн 17-р сургуулийн сурагчдад хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн зохиолоос сэдэвлэсэн найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулсан“Норовын Намтар” хүүхдийн жүжгийг өнөөдөр /2019.09.18/үнэ төлбөргүйгээр тоглож, үзэгч уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгууллаа.
Хүүхэд багачуудад урлаг уран сайхан гоо-зүйн боловсрол, ёс зүйн хүмүүжил олгон соён гэгээрүүлэх “УЛАМЖЛАЛ ИРЭЭДҮЙ” аяны хүрээнд өнөөдөр “Норовын Намтар” хүүхдийн жүжгийг Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн сурагчдад толилуулан үзүүлжээ.
Жүжигт эд зүйлсээ ариг гамтай эдэлдэггүй Норов хүүд гомдсон Дэвтэр, харандаа, балуудын тухай өгүүлэх бөгөөд Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Г.Номуун нар тоглосон байна.