Япон улс Монгол компанид барилга худалдаалахаа түр хойшлуулжээ

article.jpg

 Монгол улсад бүртгэлтэй  , 8 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ,бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  “AVAR Limited Liability Company” хэмээх  компани , өнгөрсөн долоо хоногт Токио хотноо 54 тэрбум орчим воноор үнэлэгдэх барилгыг дуудлага худалдаагаар авсан билээ.

 Гэвч үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, Монгол улсдаа ямар нэгэн удаа татвар төлж байгаагүй , захирал нь нийгмийн даатгалд хамрагдсан тухай мэдээлэл огт байхгүй уг компанид дээрх барилгыг худалдаалахыг  Япон улс түр хойшлууллаа гэж өчигдөр Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Уг барилгыг худалдаж авснаар хэрхэн , яаж ашиглах нь тодорхойгүй Монгол улсын компани, үндсэн хөрөнгөнөөсөө хэдэн мянга дахин давсан үнэтэй  барилгыг худалдан авч байгаа нь , уг компанид эргэлзээ төрүүлэх хангалттай баримт мөн гэж үзэж байгаа ба оффшор компани байх магадлал өндөртэй дээрх  компанийн цаана Хойд Солонгосчууд байж болох юм гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …