Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 27. Бархасвадь гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн  үйл, тангарагаа  буцаахад  сайн.

Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар  одогсод баруун урагш мөрөө  гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …