ОУХМ Цагдаагийн дэд ахлагч Т. Тулга “Токио-2020” олимпийн анхны эрхийг авчирлаа 


“Хүч” спорт хорооны тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Тулга  Нур Султаны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд  2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа.

Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна.

Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, 2019 оны Монгол Улсын аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга Нур-Султаны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ийнхүү шагналт тавдугаар байрт орлоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзсэн юм. Өнгөрсөн жил Будапештийн дэлхийн аваргад анх удаа зодоглохдоо шөвгийн наймд түүнд 3:5-аар ялагдаж байсан бол энэ удаа 7:8-аар дийлдлээ. Барилдааныг 6:2-оор хошуучилж яваад зургаан оноо дараалан алдаж ялагдав. Өдгөө 21 настай түүнд дэлхийн медаль тун ойрхон байлаа.

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …