Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 2. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх  зэргийг цээрлэх  хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар  одогсод хойш мөрөө  гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Хэл,ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …