Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын бүртгэл өнөөдөр дуусна

  “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадамд оролцогчдыг өнөөдөр буюу 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэх юм.

   Наадмын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэнwww.URLAG.mn сайт, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Суваг Телевизүүдийн Нэгдсэн Холбоо, Монголын Фм Радиогийн Нэгдсэн Холбоо, Монголын Сонины Холбоо, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Сэтгүүл Зүйн Академи, Орон Нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбоо, Нийслэлийн Сонины Холбоо, Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Парламентийн Сэтгүүлчдийн Холбоо, Даймонд Пресс Клуб, Монголын Өдөр Тутмын Сонинуудын Холбоо зэрэг олон арван байгууллагуудын гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдаж байгаа юм.

  Энэхүү урлагийн их наадам нь хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ажээ.


Дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг наадмын зохион байгуулагчдын
доорхи утас, хаягаар лавлаарай.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948
99991706

 “MGL MEDIA GROUP”
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
01 давхар 001 тоот
Утас: 77114747
89004147
88004147

УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСC

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …