Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын нэгэн. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 3. Ангараг гараг. Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан  авах, мал түгээх, хийморийн  дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар  одогсод урагш мөрөө гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …