Таван толгой, Энержи Ресурс нар учруулсан хохирлоо төлнө

 s       Монгол орны өнцөг булан бүрт байгаль орчин, экологийн тэнцэл алдагдаж хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа алдагдаж буй. Үүнийг эсэргүүцэгчид байгалиа хамгаалъя хэмээн буу барин дайравч амжилтыг эс олно. Бидний сайн мэдэх ганцхан жишээг энд дурьдахад “нүүрсний зам” буюу Тавантолгойн ордоос Гашуун-Сухайтын орд хүртэлх 235 км зам ямар аймшигтай болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл тэрхүү байгаль орчинд учруулсан хохирлыг хэн төлөх ёстой вэ. Тэнд нүүрсний тээвэр хийж байгаа 6-7 мянган тээврийн машин төлөх ёстой юм уу, аль эсвэл Тавантолгойн уурхайн ордоос нүүрсийг нь ухаж аваад экспортлох зөвшөөрөл эзэмшсэн ашигт малтмалын лиценз эзэмшигч байгууллага төлөх ёстой юу. Үүнийг мэдээж Энержи Ресурс ХХК, орон нутгийн Таван толгой компаниуд төлөх ёстой.

        Байгаль орчны хуульчдын холбоо олон жил тэмцсэний эцэст байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөрт 154,1 тэрбум төгрөг гаргуулах заргаа авч чадлаа. Тэд хохирлыг шүүхээр нэхэмжилж улмаар шүүх байгаль орчинд учруулсан 154,1 тэрбум төгрөгийг Энержи ресурс, орон нутгийн Таван толгой нар 33:66 хувиар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ нь Энержи ресурс, орон нутгийн Таван толгой нар 154 тэрбум төгрөгийг Төрийн сангаар дамжуулан дүйцүүлэн хамгаалах юм уу, авсан ашгийнхаа багахан хэсгээр төлнө гэсэн үг юм.

        Яг ийм л зарчим Монгол Улсын өнцөг булан бүрт үйлчлэх ёстой. Буу барьж тэмцэхээс илүүтэйгээр байгаль орчны эрхзүйн орчинд энэ тэмцлийг хийх ёстой. Ухаж аваад ашиг олохдоо биш уул уурхай байгаль орчны бланс тэнцвэр гэдэг зүйлийг байнгын мөнхөд барьж байх ёстой. Энэ эргээд хүний эрх, эрх чөлөө байх ёстой. Газар нутгаа хамгаалах гэж үгээ хэлсэн иргэдийг дарамталдаг, айлган сүрдүүлдэг, хууль шүүхэд өгдөг, мөнгө нэхдэг хүчирхийлсэн арга хэрэгслээс бид салах ёстой. Хүчирхийлэл эргээд хүчирхийллийг бий болгож байгаагийн тод жишээ нь 9 сарын 16-нд “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр болон түүний нөхдийн буу барьж сануулсан үйлдэл юм.

эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …