Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ын жинд хүч үзэж буй манай Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр Узбекстаны тамирчин Санжарбек Рахмоновтойтой хүрэл медалийн төлөө тоглож 2:1-ээр буулгаж авснаар дэлхийн аваргын хос медальтан болох нь тодорхой боллоо. Эхний үед Узбекийн тамирчин бага зэрэг илүү байж ялсан ч хоёрдугаар үед гурван шүүгч манай тамирчинд илүү оноо /18:19, 18:20, 18:20/ өгснөөр тооны харьцаа тэнцсэн юм. Тэрээр хүрэл медалийн болзол хангасныхаа дараахан өөрийн “Facebook” хуудасаараа дамжуулан “Сэтгэл зүрхээрээ надтай цуг байгаа Монголчууд та бүхэндээ баярлалаа. Мөн бүх Монголын Боксын Холбоо, дасгалжуулагч болон Монгол түмэн та бүхэндээ АЛТАН МЕДАЛЬТАЙ очих болно. Нийт Монгол түмэндээ баярлалаа” хэмээн бичсэн байна.
Гавьяат тамирчиндаа дараагийн тулаанд нь амжилт хүсээд лайк хийгээд байгаарай.