Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2019 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …