Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ.
Түүний “440Hz records”-ын нэрийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.
Тун удахгүй дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно.
Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, хэд хэдэн авьяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлэн олны танил болгосон билээ. Тухайлбал, дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийг сонсдоггүй залуус гэж үгүй. Тэдний дуулсан уран бүтээл болгон нь хит болдог гэдгийг уншигчид андахгүй мэднэ.
Тэгвэл энэ удаад түүний тэсрэлт хийж олны танил болгох шинэ уран бүтээлчдийг танилцуулж байна.