CHARLES & KEITH OAMUL LU ХАМТАРСАН БҮТЭЭЛ

CHARLES & KEITH нь тансаг, сэтгэл хөдөлгөм зургуудаараа алдартай нэрт уран бүтээлч Оамул Лу-тай хамтран гаргасан бүтээлээ дэлхий нийтэд танилцуулж байна. Энэхүү цөөн тоогоор үйлдвэрлэгдэх дахин давтагдашгүй цуглуулгын хувьд, Оамул нь босоо цүнх, жижиг гар цүнх, пасспортны гэр, нэрийн хуудасны мөн энгийн түрийвч гэсэн 5 өөр төрлийн бүтээгдэхүүнд зориулан сонин содон бүтээлүүдийг онцгойлон урлажээ.
Уран зургууд нь салхины элементүүд болон тэдгээрийн холбоо мөн түүнчлэн байгалийн сайхныг мэдрүүлэхүйц бүтээгдсэн бөгөөд тус онцгой цуглуулгыг дэлхий даяарх CHARLES & KEITH-ын дэлгүүрүүдээс мөн CHARLESKEITH.COM хуудсаар дамжуулан онлайнаар худалдан авах боломжтой юм.

Таны нэр (хоч) их сонирхолтой юм. Та хэрхэн Оамул хэмээх нэртэй болсон талаараа бидэнтэй хуваалцаач?

Миний овог “Лу” харин манай гэрийхэн намайг жаахан байхад “Мао” (Хятадаар муур гэсэн утгатай)гэж дууддаг байсан. Тэгэхээр тус 2 нэрийг хойноос нь ухрааж бичээд Оамул болж байгаа юм.Та тоглоом хөгжүүлэгч байсан. Тэгвэл таныг үүнийгээ өөрчлөн  зураач болоход нөлөөлсөн зүйл юу вэ?

Би бүтээлүүдээ онлайн сүлжээнд байршуулснаар нийгмийн сүлжээний хүмүүс миний бүтээлүүдийг олж харсан байсан. Үүнээс хойш бага багаар ном болон сэтгүүлийн зургуудийг зурах санал ирдэг болсон. Мөн чөлөөт уран бүтээлч байх нь өөрийн цагийн хувиараа зохицуулж болдог гэх мэт давуу тал ихтэй учир уран бүтээлдээ түлхүү анхаарах болсон.

Та хэд хэдэн усан будган бүтээлүүдийг зурж хөдөлгөөнт зураг, бичлэг зэргийг хийсэн. Та ямархуу чиглэлээр илүү ажиллах сонирхолтой вэ? Мөн таны дараагийн ажлын өнгө төрх ямархуу байх бол?

Дижитал зураг зурах нь маш олон төрлөөр зурах боломж олгодог давуу талтай. Бүтээлээ туурвихын сайхан зүйл нь зурж буй үйл явц маш гайхалтай дурсамж болон үлддэг. Хөдөлгөөнт зураг ч мөн адил их сонирхолтой байдаг. Дараагийн ажлыг хувьд гэвэл ямар ч байсан байгалийн сайхантай холбоотой байх болно.

Та төгссөнийхөө дараа соёл урлагийн төв цэг болох Шиаменд амьдархаар болсон. Тэнд байхын юу нь танд хамгийн сайхан байсан бэ?

Шиамэн бол хоёр дахь гэр минь юм шиг л байсан. Энэ хотод амьдрал их удаанаар үргэлжилдэг. Тиймдээ ч хүмүүст илүү их бодож, бүтээх цаг олгодог юм шиг. Гэсэн хэдий ч, тэнд танилцсан найзууд маань хамгийн сайхан зүйл.

Аялал таны амьдралаас таашаал авдаг зүйлсийн нэг хэмээн бид дуулсан. Танд аль газар хувь хүн болон уран бүтээлчийн хувьд хамгийн том сэтгэгдэл үлдээсэн бэ? Та дараагийн аялалд гарахдаа бэлдэж байна уу?

Би аялах маш дуртай. Аялж байх үед маш олон шинэ зүйлсээс шинэ бүтээл туурвих урам зориг, сэдэл авдаг. Айсландын хувьд надад маш тод дурсамж үлдээсэн. Би тэнд маш олон бүтээлээ туурвисан бөгөөд  дахиж очмоор их санагддаг.

Та загварын тал дээр ямархуу хандлагатай байдаг вэ? Хувийн стил, имиж таны бүтээлд нөлөөлсөн гэж та боддог уу?

Хүн бүр өөр өөрийн гэсэн загварын хандлагатай байдаг. Миний загварын хандлага болон бүтээлүүд намайг илэрхийлэх гол хүчин зүйлүүд ч гэсэн эдгээр зүйлүүд бие биедээ нөлөөлдөг гэж би хараахан бодохгүй байна. Тэд аль аль нь намайг өөр аргаар илэрхийлдэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …