Монгол улсын нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны хооронд хоёр өдрийн турш Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана.
Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байгаа билээ.