ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-ны байранд зочлов

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр /2019.10.16/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд зочлон, “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.

Түүнийг МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм.

Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залууст амжилт хүслээ.

ОУХБХ-ны Ерөнхийлѳгч Жианни Инфантино, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф тэргүүтэй зочид өнөөдөр Шинэ Яармаг дахь талбайн нээлтэд оролцоно.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …