Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатрын тэмцээн болно

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.

Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн

Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд та бүхэн өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэлийг Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэнэ.

Утас: 96635753, 90098082, 312785

Шатрын тэмцээн

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг аравдугаар сарын 20-21-ний өдрийн 09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг “Зууны шатар” шатрын клубын байранд бүртгэнэ.

Утас: 91187949

Иргэдийн спортын VIII их наадам

Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмын нийслэлийн шигшээ тэмцээн спортын найман төрлөөр аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Буянт –Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг энэхүү тэмцээний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Утас: 96635753, 90098082, 312785

ХӨТӨЛБӨР

2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр                                                                          

10:00 – 10:30              Нийтийн гүйлт, дугуйн марафон болон дугуйн уралдааны нээлтийн

                                    арга хэмжээ

                                /”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсэгт/

Нийтийн гүйлт

10:30:10:35                 Гараа 5000м /15-18 нас, 55-аас дээш нас/

10:35-10:40                 Гараа 10000м /19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш нас/

13:00-14:00                 Хаалтын ажиллагаа

Дугуйн уралдаан /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

11:00-13:00                 Уралдааны дугуйн уралдаан /15-16 нас, 17-18 нас, бага нас, 19-өөс

дээш нас/

15:00-16:00                 Ердийн уулын дугуйн уралдаан /11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-

18 нас, 19-35 нас/

18:00-18:30                 Хаалтын ажиллагаа

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Шатрын тэмцээн /Монголын худалдаа аж үйлврэлийн хурлын танхимд/

09:00-12:00 Өсвөрийн насны тэмцээн /8-12 нас/

                                Сонирхогчдын дундах тэмцээн /2000 хүртэлх/

                                Оюутан, залуучуудын тэмцээн /18-21 нас/

                                Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн /Дотоод чансаа 2100-с дээш/

12:00-12:30 Тэмцээний нээлтийн арга хэмжээ

12:40-17:00 Тус тэмцээний үргэлжилнэ.

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

09:00-15:00 Шатрын тэмцээний шигшээ тоглолтууд

15:00-16:00 Хаалтын ажиллагаа

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадам /“Буянт –Ухаа” спортын ордон/

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

09:00-11:50                 Шигшээ тэмцээний урьдчилсан тоглолтууд

12:00-13:00                 Иргэдийн спортын VIII наадмын нээлтийн арга хэмжээ

13:00-17:00                 Хагас шигшээ тоглолтууд

2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд

10:00-14:00                 Финалын тоглолтууд

15:00-16:00                 Хаалтын ажиллагаа

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …