“Алтан намар 2019” зургийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд гарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол арт галерей хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Үзэсгэлэнгийн хүрээнд тус галерейтай хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл болон түүний гаргасан ном, судалгааны ажлыг толилуулж байна.

\Үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага аравдугаар сарын 28-нд 14.00 цагт болно. Зочноор багш, урлаг судлагч О.Сосор уригдан оролцох тул та бүхэн сонирхсон асуултандаа хариулт авч урлагийн тухай ярилцахыг уръя.

Холбоо барих утас: 7719-8080

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …