Дуучин С.Гантогоо, Л. Насанбуян нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ

Улсын филармоны залуу уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Насанбуян, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, дуучин С. Гантогоо нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ. 

Сонирхуулахад дуучин Л. Насанбуянгийн 2019 оны анхны уран бүтээл болох “Үүрд хайрлаарай” дууны клипинд түүнтэй хамт “Оддын эрэлд” тэмцээний шилдгүүдийн тоонд багтаж байсан “Мотив” хамтлагийн дуучин Т. Ганбаатар, дуучин С.Гантогоо нар тоглож олны анхаарлыг ихэд татаж байсан билээ.

Тэгвэл энэ удаад дуучин Л. Насанбуян эчнээ танил болсон дуучин С. Гантогоотой хамтран “ LOVE YA” дууг дуулжээ.

“ LOVE YA” дууны үгийг О.Аззориг бичиж, аяыг В. Энхзориг зохиож клиппийг “Infinite Creative” студи хийж гүйцэтгэжээ. Тус дууны клипYouTube хуудсанд тавигдсан даруйдаа олон мянган сонсогчийн хандалт авчээ.

Дуучин Л. Насанбуян “ LOVE YA” дууныхаа талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Насаа нь анхныхаа дуэт уран бүтээлийг хийж, та нартаа хүргээд удаагүй байна. Цаашид ч өөрийн уран бүтээлдээ дуэт уран бүтээлийг хийж та нартаа хүргэнэ гэж төлөвлөсөн байгаа. Уран бүтээлч хүн өөрийгөө үргэлж өөрчилж, хөгжиж дэвшиж байх ёстой гэж би боддог. Тийм ч учраас өөрийнхөө уран бүтээлдээ хийж байгаагүй шинэ сонин сайхан бүтээлүүдийг хийхийг зорьж, эрмэлзэж л явна. Шинэ уран бүтээлийг минь сайхан дэмжээд өгөөрэй. Үргэлж дэмждэг та нартаа маш их баярлалаа.” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …