“ТОМ АМЖИЛТ” хүүхдийн адал явдалт УСК тун удахгүй нээлтээ хийнэ

 “ТОМ 4 ТОЛГОЙ”, “ТОМ 6 ТОЛГОЙ” хүүхдийн уран сайхны киноны 3-р дугаар анги болох “ТОМ АМЖИЛТ” кино ирэх сарын 03-нд  UB PLACE-д  нээлтээ хийх гэж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголд хүүхдийн кино тун ховор байсан бол сүүлийн жилүүдэд бяцхан багачуудыг тус цуврал кино байлдан дагуулж байгаа юм.

    Өнгөрсөн жил “ТОМ 6 ТОЛГОЙ” УСК зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын цагдаагийн газар албан ёсоор хамтран ажиллаж, хүүхдүүдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж сэрэмжлүүлсэн байсан бол энэ удаад бяцхан багачууд өөр адал явдалд гарчээ.   

    Бяцхан багачуудын сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн “ТОМ АМЖИЛТ” хүүхдийн, инээдмийн, адал явдалт киног үр хүүхдэдээ заавал үзүүлээрэй.

Тасалбарыг 1900-1800 үнэгүй хүргэнэ. Мөн Ticket.mn-ээс захиалж болох юм байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …