Хойд хөршийг зорьсон 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ мөнгөн медаль хүртлээ

Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ ОХУ-д болсон “Бѳмбѳрцгийн хязгаар дахь бѳмбѳг” тэмцээнд оролцож мѳнгѳн медаль хүртсэн баярт мэдээ ирлээ.

Аваргын тѳлѳѳх тоглолтод хүчтэй ѳрсѳлдѳгчтэй таарч эн тэнцүү тоглолтыг үзүүлсэн байна. Энхсүлд, Нэргүй, Энх-Эрдэнэ нарын гоолуудаар 3:3-аар тэнцэж явсан ч эцсийн мѳчид хоёр гоол алдан 5:3-аар харамсалтай ялагдал хүлээжээ.

Мѳнгѳн медаль авсан манай хѳвгүүдээс н. Энх-Эрдэнэ хүү тэмцээний шилдэг довтлогч болж, ѳсвѳрийн шигшээ маань аяны богц дүүрэн эх орондоо ирэх боллоо.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …