УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргал Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “LSEG EMEA Metals & Mining” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын хуралд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар үг хэлэв.
Тэрээр үгэндээ, уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, ГШХО-тын 70 хувь, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт экспортын 89 хувийг тус тус эзэлж байгааг онцлоод, байгалийн арвин нөөцтэй манай оронд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад хандан уриалав.
Мөн уг форумд УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн төлөөлөл оролцож, Монголын газрын тос, хүнд үйлдвэрлэлийн салбар болон “ЭТТМ” компанийн хийхээр төлөвлөж буй IPO-ийн бэлтгэл ажлын талаар тус тус танилцуулга хийв.