Явдалтай хүүхнийг танин мэдэх нь

culos-preciosos-13Явдалтай  хүүхнийг танин мэдэх нь

• Олдсон эрийг зуурдаар ашиглан өнөө маргаашийн хэрэглүүр мэт үзэх

 

• Үнэнч хайрыг хүсэх бус хүсэл тачаалаа хангуулж, хөрөнгө мөнгө салгахыг урьтал болгох

 

• Учирсан эрийг яваад өгөхөд гуниж хорогдохгүй, дараачийн эрийн анд гарах

 

• Уйлж дуулж байгаад ч болов унхиагүй гэнэн эрийг урхиндаа оруулах төрөлхийн чанарт

 

• Хурьцлийн үйлэнд мэргэн түргэн, эрийн дурыг татахдаа авъяаслаг

 

• Хурьцал үйлдэхдээ ханахаа бараг мэдэхгүй, олон эрийг угсруулан оруулахаас үл буцах

 

• Өнөөдөр нэг эрийн, хөрөнгийг л эдэлж авбал маргааш яасан ч яахав гэсэн бодлыг агуулж явдгаас, эрчүүдийг аргандаа оруулахын тулд элдэв янзын арга ухааныг хэрэглэдэг.

 

Тухайлбал:

Эелдэг зөөлөн зан, уярам сайхан яриагаараа учиргүй тус болсон дүрийг үзүүлж чаддаг бөгөөд үүнийхээ өр төлөөсийг эргүүлэн авч чадахаа ч мэдэх

Урхидах гэсэн эрийн зүг байн байн харж, түүнтэй харц тулахыг хичээх, харц тулмагц дуниарсан нүд гаргаж инээвхийлэх, ичиж зовсон маяг гаргах зэргээр эрийн сэтгэлд аядуу байдал үзүүлэхийг чармайх

Зовлон жаргалаа тоочих, гэмгүй ядарсан мэт байдал үзүүлэх, тэгснээрээ эрийн сэтгэлд өрөвдөх санаа төрүүлэн уяраахыг хичээхУулзах тусмаа л дотноссон байдал үзүүлж, инээж ширтэх нь ихсэх, тэг тэгсээр ойртон биед нь хүрэхийг эрмэлзэх

 

Гэнэ алдсан байдлаар хормой хот, энгэр заамаа ярж, гуя хас дэлэнгээ харуулж, эрийн сэрлийг хөдөлгөхийг сэтгэх

Элдэв хуурмаг байдлаар “ааш зан сайтай юм уу “ гэдэг сэтгэгдэл төрүүлэхийг хичээх

Эрийн зүг нүдний булангаар сээтгэнэн харах, дохио зангаа өгөх явдал ч гаргах

Хажуу дахь хүнээ илэн таалах, тэврэх зэрэг байдал үзүүлж эрийн сэтгэлд юм хийхийг хичээх

Боломж олдсон газар магтаж өргөмжлөхдөө өөрт нь аль болохоор дуугаа хүргэхийг чармайдаг аж.

 

Эх сурвалж: “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увдисууд” номноос

Ugluu-logo17191

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …